Мэдээ, мэдээлэл

АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНД АЖИЛЛАХ ОЛОН НИЙТИЙН ТӨЛӨӨЛЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

Эрүүл мэндийн газар. Төлөөлөн удирдах зөвлөлийн олон нийтийн төлөөлөлд нэр дэвшүүлэх төрийн бус байгууллага нь Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйл, Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/565 дугаар тушаалаар батлагдсан журмын шаардлагыг хангасан байна. Төлөөлөн удирдах зөвлөлд олон нийтийн 3 төлөөлөл сонгоно.Үүнд:

1.    Даатгуулагчийн олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллага;
2.    Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөл
3.    Эрүүл мэндийн мэргэжлийн нийгэмлэг, холбоо, мэргэжлийн салбар зөвлөлийн төлөөлөл   тус тус  нэг хүнийг  өөрсдийн эрх барих байгууллагын баталгаажуулан  сонгон шалгаруулалтад нэр дэвшүүлнэ.
Бүрдүүлэх материал:
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд заасан шаардлагыг хангасан Төрийн бус байгууллага, нэр дэвшигч нь дараах баримт бичгийг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:
1.    Төрийн бус байгууллагаас тухайн иргэнийг Дундговь аймгийн  нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд ажиллах олон нийтийн төлөөллийн сонгон шалгаруулалтад оролцуулахаар нэр дэвшүүлж байгаа тухай тодорхойлолт (тодорхойлолтод Төрийн бус байгууллагын үйл ажиллагааны зорилго, чиглэл, тухайн эмнэлэгтэй ашиг сонирхлын зөрчилгүй талаар тусгах,  байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн нотариатаар баталгаажуулсан хуулбарыг хавсаргах);
2.    Төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлж буй иргэний боловсролын диплом, гэрчилгээ, үнэмлэхний хуулбар, мэргэшлийн зэргийн үнэмлэх эсхүл мэргэшүүлэх сургалтад хамрагдсан диплом, гэрчилгээ, үнэмлэхний хуулбар  (баримт бичгийг нотариатаар баталгаажуулсан байх), туршлагын талаарх мэдээлэл (тухайн чиглэлээр өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт), нийгмийн даатгалын цахим лавлагаа
3.    Нэр дэвшүүлж буй Төрийн бус байгууллагаас сүүлийн 6 сард нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх нийгмийн даатгалын байгууллагын эсхүл холбогдох татвар төлсөн талаарх татварын байгууллагын эсхүл үйл ажиллагааны тайланг өгсөн талаарх улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын лавлагаа (аль нэг лавлагааг бүрдүүлнэ) ;  
4.    Нэр дэвшүүлж буй Төрийн бус байгууллага нь санхүүгийн зөрчилгүй болохыг нотолсон аудитын байгууллагын тодорхойлолт (2021 оны жилийн эцсийн тайланг баталгаажуулах);
5.    Төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлж буй иргэн нь улс төрийн намын удирдах, орон тооны болон сонгуульт ажил эрхэлдэггүйг баталгаажуулж бичсэн баталгаа (нэр дэвшигчийн өөрөө бичиж баталгаажуулсан өргөдөл байна);
6.    Төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлж буй иргэн нь өөр хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч эсэх талаарх лавлагаа;
7.    Нэр дэвшүүлж буй иргэн нь Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг (Төрийн албан хаагчийн маягтийг хамт хавсаргана);
Анхаарах асуудлууд:
1.    Нэр дэвшүүлж буй Төрийн бус байгууллага нь бусад төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлд төлөөлөл нь томилогдоогүй байх;
2.    Сонгон шалгаруулалтад ирүүлсэн нийт бичиг баримтыг товъёог үйлдэж дугаарлан битүүмжилж ирүүлэх,
Хугацаа:
Сонгон шалгаруулалтад оролцогчийн бүртгэлийг 2022 оны 05 дугаар сарын 02-ны  өдөр хийх бөгөөд  ажлын цаг (17 цаг 30 минутаас өмнө)-т багтаан дээр дурдсан баримт бичгийг Сонгон шалгаруулах хороо нь аймгийн Засаг даргын  тамгын газрын 302 тоот өрөөнд хүлээн авна.   
Урьдчилсан сонгон шалгаруулалтын товыг сонгон шалгаруулалтад оролцох шаардлага хангасан иргэнд мэдэгдэнэ.
Тодруулга мэдээллийг аймгийн  Засаг Даргын Тамгын Газар 70592508, Эрүүл мэндийн газар 70593894  утсаар холбогдож авна уу.
 
 
                                       СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХОРОО

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО