Мэдээ, мэдээлэл

БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭ БОЛОН ХЭМЖИХ ХЭРЭГСЛИЙН ЭЭЛЖИТ БАТАЛГААЖУУЛАЛТААР АЛБАН ТОМИЛОЛТООР СУМДАД АЖИЛЛАВ

Стандарт хэмжил зүйн хэлтэс. Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын баталсан  удирдамжийн дагуу Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэргэжилтэн З.Нандин-Эрдэнэ, Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэргэжилтэн Б.Батцоож,  Бүтээгдэхүүн үйлчилгээ баталгаажуулалтын мэргэжилтэн Д.Дэнсмаа, Хэмжих хэрэгсэл баталгаажуулалтын Техникч Б.Отгонсүрэн, жолооч Б.Эрдэнэбаатар нарын бүрэлдэхүүнтэй аймгийн зүүн талын Гурвансайхан, Өндөршил, Баянжаргалан, Говь-Угтаал, Цагаандэлгэр, Дэрэн, Дэлгэрцогт, Өлзийт сумдад дөрөвдүгээр сарын 13-18-ны хооронд  бүтээгдэхүүн үйлчилгээ болон хэмжих хэрэгслийн ээлжит баталгаажуулалтын ажлыг хийж гүйцэтгэв.

Ээлжит баталгаажуулалтын ажлаар дээрх сумдын нийт  34 худалдаа үйлчилгээний газар  баталгаажуулалтын ээлжит магадлан хяналтад хамрагдаж 26 худалдаа үйчилгээний газарт тохирлын үнэлгээ хийж, хугацаа дууссан тохирлын гэрчилгээг сунгасан байна. Мөн  34 худалдааны газарт Монгол улсын Монгол Улсын Шадар сайдын 22 дугаар тушаал Баталгаажуулалтын ажил, үйлчилгээний төлбөрийн хэмжээг батлах тухай танилцуулсан бөгөөд хуванцар савны хэрэглээ, баталгаажуулалтын талаар гарын авлага тархаасан юм.


Мөн массын хэмжил зүйн чиглэлээр сумдын Худалдааны газар болон Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаандаа ашигладаг 38 жинг шалгаж баталгаажуулан гэрчилгээ олголоо. Тус сумдад үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөлтэй “Алтат хонгор ХХК”, Шилийн хурд ХХК”, “Оройт ХХК”, “Петровис ХХК”, “Угтаал трейд ХХК”, “Хөрс ХХК”, “Цантын хаяа ХХК”, “Ник петровис оройт ХХК” зэрэг 13 ширхэг ААНБайгууллагын 36 түгээгүүрийг МNS 3015:2014 /шатахуун түгээгүүр шалгах арга хэрэгсэл гэсэн /стандартын дагуу тус бүрийн хэмжилтийг хийж ээлжит баталгаажуулалтад хамрууллаа.

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО