Эрүүл мэндийн салбарт жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг аймгийн Нэгдсэн эмнэлэгийн удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнд Дундговь аймгийн эрүүл мэндийн газрын дарга Б.Алтантөгс, Эрүүл мэндийн газрын эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Л.Ганбат, Нэгдсэн эмнэлгийн дарга Х.Жаргал болон Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн газрын нийт 44 ажилчид оролцлоо
Зөвлөгөөнөөр тасгуудын 2021 онд хийсэн ажил ололт амжилт,2022 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, алба тасгуудын 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний талаар зөвлөлдлөө.Мөн шинэчлэн батлагдсан хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын соёл , хөгжил, харилцаа хандлага сэдвээр сургалт зохион байгууллаа.