Мэдээ, мэдээлэл

Олон улсын сурлагын амжилтын судалгаа "PISA-2022" шалгалтыг Дундговь аймагт амжилттай зохион байгууллаа.

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ГАЗАР. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /OECD/-аас зохион байгуулдаг сурлагын амжилтын олон улсын үнэлгээ /PISA-2022/-нд Монгол улс анх удаа хамрагдаж байгаа билээ. PISA-2022 сурлагын амжилтын олон улсын үнэлгээний Үндсэн судалгааг манай аймагт 04 сарын 18-22-ны өдрүүдэд Боловсролын үнэлгээний төвийн баталсан удирдамж, чиглэлийн дагуу Баянжаргалан, Эрдэнэдалай сумдын сургууль, Цэгцбилиг, Мандал сургуулиудын 129 сурагчдаас амжилттай зохион байгууллаа.

Уг түүвэрт хамрагдсан сургуулиудын багш, 15 настай суралцагчдад PISA-2022 сурлагын амжилтын компьютерт суурилсан шалгалт олон улсын үнэлгээний зорилго, судалгаанд хэрхэн хамрагдах талаар 2 сараас бэлтгэл ажлыг хангаж програм хангамж, техник тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, даалгаврын тавил, түүнтэй ажиллах арга зүйн танилцуулгуудыг үе шаттайгаар зохион байгуулж ажилласны үр дүнд амжилттай зохион байгууллаа. Шалгалтын үр дүнгийн үнэлгээний хариу 10 сард гарч олон нийтэд хүргэгдэнэ.

Мэдээллийг бэлтгэсэн: БШУГ-ын мэргэжилтэн М.Энхтуяа

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО