Орон нутгийн өмчийн газар. Дундговь аймгийн Орон нутгийн өмчийн газар нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “Номгоноос Өлзийтмандал хүртэлх автозам, явган хүний замын засвар, гэрэлтүүлэг, далан шуудууны тохижилтын ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тухай тендер ирүүлэхийг урьж байна. Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Тендер нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байна. Тендерийн баталгаа төсөвт өртгийн 1 хувь байна.Тендерийг 2022 оны 05 дугаар сарын 23-ний 10.30 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 05 дугаар сарын 23-ний өдрийн, 11.00 цагт зохион байгуулна.Дэлгэргүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.