Мэдээ, мэдээлэл

ДЭЛГЭРХАНГАЙ, САЙХАН-ОВОО СУМДАД

Газрын харилцаа, Барилга, хот байгуулалтын газар: Газрын харилцааны үйлчилгээг иргэдэд хүргэх, www.egazar.gov.mn газрын нэгдсэн цахим системийг сурталчлан таниулахаар “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг 2022 оны 04 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд Дэлгэрхай, Сайхан-Овоо суманд зохион байгууллаа.
Бид иргэдэд www.egazar.gov.mn сайтаас хэрхэн үйлчилгээ авах талаар танилцуулж, газар эзэмших эрх шилжүүлэх, хугацаа сунгуулах, шинээр газар өмчлөх хүсэлт гаргасан иргэдийн өргөдлийг хүлээн авч асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллаж байна.
Иргэд өөрийн эзэмшил, өмчлөлийн газраа бүртгэлтэй эсэхийг мэдээллийн сантай тулгаж, баталгаажуулж байна. Мөн иргэдэд газар өмчлүүлж, эзэмшүүлсэн сумын Засаг даргын захирамжуудыг мэдээллийн сантай тулгаж, нөхөн бүрдүүлэлтийн ажлыг хийж байна.
Хот байгуулалтын кадастрын цахим системд тус сумын барилга байгууламжийн мэдээллийг оруулахаар маягтын дагуу шаардлагатай мэдээллийг цуглуулж байна.
Барилга, хот байгуулалтын хэлтсийн мэргэжилтэн сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг ариун цэврийн байгууламжаар солих төсөл арга хэмжээ /Дундговь аймгийн Дэлгэрхангай сум/-ний ажилд захиалагчийн хяналт гүйцэтгэлээ. Ажлын явц 85 хувьтай байна. Мөн Сайхан-Овоо суманд баригдаж байгаа барилга байгууламжуудад барилгын хяналтыг гүйцэтгэлээ.

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО