Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагддаг өрхийн иргэдэд хөдөлмөр эрхлэхэд бэлэн байдаг эсэхэд үнэлгээ хийж байна. Сайнцагаан сумын Засаг даргын тамгын газартай хамтран 4 сарын 25-27 өдрүүдэд зорилтот бүлгийн 85 иргэнд үнэлгээг хийж ажиллаа. Хөдөлмөр эрхлэлтийн үнэлгээнд хамрагдах хүсэлтэй иргэдтэй өдөр бүр Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар дээр уулзалтыг хийж байна. Иргэд та бүхэн идэвхтэй хамрагдана уу.