Эрүүл мэндийн сайдын 2022 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн А/139 дүгээр тушаалаар баталсан “Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулах журам”-ын дагуу орон даяар нийт иргэдийг зургаан насны багц үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажил өнөөдрөөс эхэлж, нээлийн үйл ажиллагааг зохион байгуулагдаа.
Нээлтийн үйл ажиллагааг аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Эрүүл мэндийн газрын дарга Б.Алтантөгс нар нээж үг хэлэн, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгч, нийт иргэдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгтээ хамрагдахыг уриаллаа.
Өнөөдөр өглөө аймгийн хэмжээнд аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Эрүүл мэндийг дэмжих төв” болон сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд “Урилга” олгосон хүүхэд, насанд хүрэгчдийг насны ангилалын багц урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулж эхэллээ.
Мөн энэ өдөр аймгийн төв, сумдад “Нээлттэй мэдээллийн өдөрлөг”-ийг зохион байгуулж иргэд, олон нийтэд 6 насны багцын үзлэг тус бүрийн талаарх танилцуулга, эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн үзлэгт хамруулах зохион байгуулалт, цаг авах үйлчилгээ, урилга олголт болон эрүүл мэндийн даатгалын төлөлт, ач холбогдол, эрүү л мэндийн даатгал төлөх аргачлалуудын талаар тус тус мэдээллүүдийг өгч, гарын авлагуудыг сурталчилан тараалаа.
Аймгийн төвийн “Нээлттэй мэдээллийн өдөрлөг”-т Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Уламжлалт анагаах ухааны Нэгдсэн эмнэлэг, Сайнцагаан сумын болон Боржигонмандал, Өлзийтмандал өрхийн эрүүл мэндийн төвүүд, Зоонозын өвчин судлалын төв, Эрүүл мэндийн даатгалын хэлтэс зэрэг эрүүл мэндийн байгууллагууд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийн талаарх мэдээлэл зөвлөмжүүдийг өгч, сургалт сурталчилгааг хийж ажиллалаа.