Мэдээ, мэдээлэл

ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

Газрын харилцаа, Барилга, хот байгуулалтын газар: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалт “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”-ыг зөрчиж Сайнцагаан сумын нутаг дэвсгэрт дур мэдэн өөрийн өмчлөлийн газрын хашааны хэмжээг сунгасан мөн автомашины гараж, контейнер, амбаар, ёмкость, дугуй засвар, хашаа, хавтан тавьж зохих зөвшөөрөлгүйгээр газар ашиглаж буй 60 байршилд аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/136 дугаартай “Газар албадан чөлөөлөх тухай” захирамжийн дагуу газар чөлөөлөх тухай хугацаатай “Мэдэгдэх хуудас”-ыг тус байгууллагаас хүргүүлсэн.
Уг мэдэгдлийн дагуу 4 байршил зөвшөөрөлгүй ашиглаж байсан газраа чөлөөлөөд байна.
Газар чөлөөлөөгүй иргэд мэдэгдэлд заасан хугацаанд газар чөлөөлөөгүй тохиолдолд Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтын дагуу албадан чөлөөлөх арга хэмжээ авч холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулахыг АНХААРУУЛЖ байна.

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО