Байгаль орчин, аялал жуулчлалын газар. "Говийн-Ирээдүй" цогцолбор сургуулийн биологийн сонгоны анги болон эко клубын сурагчид Сум дундын ойн ангийн Мод үржүүлгийн талбайд модыг мөчрөөр гадна талбайд тарих сургалт дадлага ажлыг хийж, 200 мөчир суулгалаа. Мөн тарьц суулгацыг хэрхэн хадгалдаг, модны тайралтыг хэрхэн хийх талаар талбай дээр зөвлөгөө өглөө. Өнөөдөр суулгасан мөчир 1-3 жилийн дараа тарьц, суулгац болон таны гарт очих болно.