Байгаль орчин, аялал жуулчлалын газар. Аймгийн нутаг дэвсгэрт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд цахим, танхим хосолсон сургалт, мэдээлэл өглөө.
Тус сургалтаар "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний танилцуулга, тусгай зөвшөөрөл олгох талаар, аялал жуулчлалын газруудын үйлчилгээний стандартын хэрэгжилтийг хангах, Тохирлын гэрчилгээ олгоход анхаарах асуудлууд, Хог хаягдал ангилах ялгах, байгалийн үзэсгэлэнт газар болон тусгай хамгаалалттай газарт ажиллах идэвхтэн байгаль хамгаалагчийн журмын танилцуулга хийж, нийт 13 хүнд идэвхтэн байгаль хамгаалагчийн үнэмлэх, тэмдэг гардууллаа.
Мөн "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллах гэрээ байгууллаа.