Дундговь аймаг байгуулагдсаны 80 жил, Дэлхийн хэмжил зүйн өдрийг угтсан үйл ажиллагааны хүрээнд тус байгууллагын ажилтнууд байгууллагын гадна орчин тохижилтын ажил цонхны ялуу будах, гагнах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Тус байгууллагын ажилтан Б.Батцоож, Б.Отгонсүрэн, Б.Эрдэнэ-Баатар нар санаачлан 24 мкв.т хашаа хийж, байгууллагын бусад ажилтнууд будах, суулгах ажлыг хамтран хийж гүйцэтгэлээ. Засвар тохижилтын ажилд идэвхтэй, санаачлага зүтгэлтэй оролцсон байгууллагын нийт хамт олонд талархаж буйгаа илэрхийлж байна.