Байгаль орчин, аялал жуулчлалын газар. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Бүх нийтээр мод тарих өдөр" 5,10 дугаар сарын 2 дахь 7 хоногийн Бямба гарагт тохиодог. Энэ өдрийг тохиолдуулан Аймгийн Засаг даргын тамгын газар, Сайнцагаан сумын Засаг даргын тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Сум дундын ойн анги, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Хот тохижуулах газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар хамтран "ДУНДГОВИО НОГООРУУЛЪЯ" үзэсгэлэн худалдааг зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн худалдаа 2022 оны 05 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд Мандал худалдааны төвийн гадна талбайд болно.
Үзэсгэлэнгээр:
Ногоон ажлын байр,
Хүнсний ногооны үр үрсэлгээ, бордоо
Модны тарьц суулгац
Тасалгааны болон мандлын цэцгийн үрсэлгээ
Мод, цэцэг тарих арчлах тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг танилцуулан, худалдаалах
Холбогдох мэргэжлийн байгууллагууд танд шаардлагатай мэдээ мэдээлэл, зөвлөмж үйлчилгээ үзүүлэх болно.