ОБГ. Гамшгийн эрсдэлийг бууруулах нэгдсэн арга хэмжээ 5 дугаар сарын 02-ний өдрөөс 08-ний өдрийн хугацаанд зохион байгуулагдаж мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдлыг шалган гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж, бэлтгэл бэлэн байдлыг хангуулах заавар аргачлал өгч ажиллалаа.
Нэгдсэн арга хэмжээний хүрээнд мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн, сумын Онцгой комиссын удирдлагуудыг чадваржуулах зорилгоор танхимын сургалт, гал унтраах сайн дурын хэсгийн дадлага, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний хээрийн гаралтыг зохион байгуулан ажилласан бөгөөд дадлага сургуульд нийт 14 сумын мэргэжлийн ангийн 721 албан хаагч хамрагдлаа.
Сургалт, дадлагын үр дүнд 4 суманд гамшгаас хамгаалах бэлэн байдлыг дээшлүүлэх талаар гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлсэн бөгөөд дадлага сургуульд идэвхтэй оролцож сумын ард иргэдийн аюулгүй байдлын төлөө бэлтгэл бэлэн байдлаа хангуулан манлайлан ажиллаж байгаа Цагаандэлгэр, Сайхан-Овоо, Өлзийт, Өндөршил сумдын удирдлага, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд талархал илэрхийлье