“Монгол улсад тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь техник туслалцааны төслийн ”Арга зүйн дэмжлэг үзүүлэх” багтай хамтран 5 сарын 12-ны өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын болон сум хариуцсан мэргэжилтнүүд, Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох мэргэшсэн зөвлөхүүд, насан туршийн боловсролын төвийн зэрэг нийт 42 ажилтан албан хаагчдад сургалт зохион байгууллаа. Сургалтаар ажилгүй болон хувиараа хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдэд шууд хөдөлмөр эрхлэх ур чадварын үнэлгээг хийсэн бөгөөд үнэлгээг програмд хэрхэн шивэх, хөдөлмөр эрхлэх төлөвлөгөөг боловсруулах, зөвлөхийн ур чадвар зэрэг сэдвийн хүрээнд онол практик хослуулсан сургалтыг зохион байгууллаа.