Мэдээ, мэдээлэл

ДЭЛХИЙН ХЭМЖИЛ ЗҮЙН ӨДӨР

Дэлхийн хэмжил зүйн өдрийг 1875 оны 5 дугаар сарын 20-нд Метрийн хэлэлцээрт гарын үсэг зурсан өдрийг тохиолдуулан жил бүр тэмдэглэдэг. Энэхүү хэлэлцээр нь шинжлэх ухааны нээлт, инноваци, аж үйлдвэрлэл, Олон Улсын худалдаа, түүнчлэн амьдралын чанарыг сайжруулах, дэлхийн байгаль орчныг хамгаалахад чиглэсэн дэлхий дахинд зөвшөөрөгдөх хэмжлийн тогтолцооны гол үндэс суурь болсон.

2022 оны Дэлхийн хэмжил зүйн өдрийг "Дижитал эрин дэх Хэмжил Зүй" сэдвийн дор тэмдэглэж байна. Дижитал технологи нь хэмжил зүйн нийгэмлэгт шинэ эргэлтийг авчирах ба энэ нь өнөөдийн нийгмийн хамгийн шинэлэг чиг хандлагын нэг болж байгаа тул энэхүү сэдвийг сонгосон.

Дэлхий даяар Үндэсний хэмжил зүйн хүрээлэнгүүд хэмжлийн шинэ арга техникийг орчин үеийн шаардлагатай нарийвчлалын түвшинд боловсруулан хэмжлийн шинжлэх ухааныг байнга хөгжүүлж байна. Үндэсний хэмжил зүйн хүрээлэнгүүд нь хэмжлийн үр дүнгийн найдвартай байдлыг дэлхий дахинд хангах зорилгоор Хэмжил зүйн Олон Улсын товчоо(BIPM)-оос зохион байгуулдаг Олон Улсын харьцуулалтад оролцдог.

Хууль эрхийн хэмжил зүйн Олон Улсын байгууллага (OIML) нь дэлхийн нийтээр олон салбарт тавигдах шаардлагад нийцүүлэх, уялдуулах зорилгоор Олон Улсын зөвлөмжийг боловсруулдаг. Мөн түүнчлэн OIML нь техникийн зохицуулалттай хэмжих хэрэгслийн худалдааг хөнгөвчлөх үүднээс Олон Улсад хүлээн зөвшөөрсөн OIML-ийн  гэрчилгээжүүлэлтийн тогтолцоо(OIML-CS)-г хэрэгжүүлдэг.

Эдгээр хэмжил зүйн Олон Улсын тогтолцоонууд нь өнөөдөр дэлхийн худалдааны найдвартай үндэс суурь болсон үнэн зөв хэмжлийн нотолгоо, итгэл үнэмшлийг бүрдүүлэх ба  маргаашийн сорилтыг даван туулахад туслах юм.

Дэлхийн хэмжил зүйн өдрөөр Засгийн газар хоорондын болон Үндэсний хэмжил зүйн байгууллагууд, хүрээлэнд ажиллаж буй хүмүүсийн оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж байгааг энд тэмдэглэх нь зүйтэй юм.

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО