Аймгийн нийгэм, эдийн засгийн байдал
2022 оны 4 сарын байдлаар
Нийгмийн үзүүлэлт
II. Ажлын байрны зуучлал
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2022 оны 4 сарын мэдээгээр нийт 110 ажлын байрны захиалга ирснээс 71 хүн ажлын байранд зуучлагджээ.
Энэ нь өмнөх оны мөн үеэс 32 хүнээр буурчээ. Ажлын байранд зуучлагдсан иргэдийн 43 буюу 60.6 хувь нь эмэгтэйчүүд байна. Ажлын байранд зуучлагдсан иргэдийг эдийн засгийн үйл ажиллагааны салбараар авч үзэхэд боловсролын салбарт 22.5 хувь, уул уурхай олборлох үйлдвэрийн салбарт 11.3 хувь, хүний эрүүл мэнд болон нийгмийн халамжийн салбарт 5.6 хувь, төрийн удирдлага болон удирдлагын дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны салбарт тус бүр 4.2 хувь, хөдөө аж ахуй салбарт 9,9 хувь, цахилгаан эрчим хүч болон хүн хөлслөн ажиллуулдаг өрхийн үйл ажиллагааны салбарт тус бүр 1.4 хувь, үйлчилгээний бусад салбарт 26.8 хувь нь зуучлагджээ.