Боловсрол шинжлэх ухааны газар. Дундговь аймгийн БШУГ-нь 2017-2020 онд Японы Олон Улсын хамтын ажиллагааны "Жайка" Монгол дахь Төлөөлөгчийн газартай хамтран ажиллаж байгалийн ухааны хичээлийн сайн дурын багш нарыг авч Сайнцагаан сумын ЭДЦС, ГИЦС, Хүмүүнлэг, Цэгбилиг, Мандал сургуулиудын байгалийн ухааны багш нарыг хөгжүүлэхэд чиглүүлэн ажилласан. Сайн дурын багш нарыг ажиллах хугацаанд байгалийн ухааны хичээлээр өөрийн бэлтгэсэн туршилтуудыг багш нарт зохион байгуулахад туршилтын багаж, хэрэглэгдэхүүн ихээхэн дутагдаж байсантай холбогдуулан Жайка Монгол дахь Төлөөлөгчийн газарт хүсэлт гаргаж байсныг энэ удаад шийдвэрлэж, Япон улсын ЭСЯ-наас хамтран ажилласан дээрх 5 сургуульд физикийн хичээлийн лабораторийн тоног төхөөрөмжийг олголоо. Лабораторийн тоног төхөөрөмжийг ашиглах арга аргачлалын сургалтыг энэ сарын 13-ны өдөр УБ-хотод МУБИС-дээр зохион байгуулсан бөгөөд сургалтад ЭДЦС, ГИЦС, Хүмүүнлэг, Цэгцбилиг, Мандал сургуулиудаас тус бүр физикийн 1 багш хамрагдаж багажаа гардан авлаа.
Мэдээ оруулсан БШУГ-ын мэргэжилтэн Г.Цэрэнчимэд