Байгаль орчин, аялал жуучлалын газар. "Тэрбум мод үндэсний хөдөлгөөн", "Дундговио ногооруулъя" хөтөлбөр, "Бүх нийтээр мод тарих өдөр"-ийн хүрээнд мод тарих ажил үргэлжилсээр. 2022 оны 05 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Дундговь аймгийн спортын холбоодууд аймгийн түүхт 80 жилийн ойг угтан аймгийн цэнгэлдэх хүрээлэнг тойруулан 4 байршилд хайлаас, улиас, шар хуайс, гүйлс, бүйлс гэсэн 5 төрлийн 9600 мод тарих ажил эхэллээ. Амралтын өдөр Дундговио ногооруулахаар ирсэн спортын холбоодынхондоо талархал илэрхийлье.