Мэдээ, мэдээлэл

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЭКО КЛУБУУДЫН 3 ДАХЬ УДААГИЙН НЭГДСЭН ЧУУЛГАН "БҮТЭЭЕ-ХАМГААЛЪЯ"

Байгаль орчин, аялал жуулчлалын газар. ДУНДГОВЬ АЙМГИЙН ЭКО КЛУБУУДЫН 3 ДАХЬ УДААГИЙН НЭГДСЭН ЧУУЛГАН "БҮТЭЭЕ-ХАМГААЛЪЯ" уриан дор 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр зохион байгууллаа.
Байгальд ээлтэй хандлага, зөв дадал, ногоон худалдан авалт, ногоон амьдралын хэв маягийг төлөвшүүлэх үүднээс эко клубын сурагчдын байгаль орчны талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, эх орон унаган байгалиа хайрлан хамгаалах үйлсэд гар бие оролцуулах, санал санаачилгыг нэг дор нэгтгэх, “Зөв мод-зөв арчилгаа” аян, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг сурталчлах зорилгоор “Эко клубын чуулган” арга хэмжээг 3 дахь удаагаа зохион байгууллаа. Чуулганд нийт 16 эко клубийн 130 сурагч, багш нар оролцлоо.
Эко клуб бүр 2-оос дээшгүй хог хаягдал дахин ашиглаж эсвэл хог хаягдал бууруулах, мод арчлах хөнгөвчилсөн хэрэгсэл, байгальд ээлтэй амьдрахыг уриалсан, сурталчилсан уран зураг, гэрэл зураг бусад бүтээл (Даавуун тор, хаягдал зай цуглуулах сав, гэрэл зураг, уран зураг, ховор зүйлийн тасалгааны цэцэг гэх мэт). Чуулганы өдөр тус бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж, шилдэг бүтээлийг шалгарууллаа.
Чуулганы үеэр модны тарьц суулгац, үр, тасалгааны цэцэг, мандлын цэцэг, мод цэцэг тарих, арчлахад шаардлагатай тоног төхөөрөмж, гэрэл зургийн үзэсгэлэнг гаргалаа.
Энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон, хамгийн сайн эко бүтээгдэхүүн хийсэн 3 эко клубын үйл ажиллагааг дэмжих үүднээс зохион байгуулагчид шалгаруулан урамшууллаа.
2022 оны шилдэг эко клубээр 1-р байр Политехникийн коллеж "Ногоон зүрх"
2-р байр Эрдэнэдалай сумын "Солонго"
3-р байр Говийн-Ирээдүй цогцолбор сургуулийн "Нахиа" эко клуб тус тус шалгарлаа.
2018 онд Дундговь аймаг “Эко клубуудын анхдугаар чуулган”-ыг БАЙГАЛЬ ХАМГААЛАХАД ХҮҮХДИЙН ОРОЛЦОО СЭДВИЙН ДОР Их газрын чулуу байгалийн цогцоборт газрын хамгаалалтын захиргаа, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Цагдаагийн газар, Аймгийн музей хамтран зохион байгуулж байсан билээ. Анхдугаар чуулганаас 2 жилд нэг удаа зохион байгуулахаар төлөвлөсөн. 2020 онд дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас аймгийн хэмжээний бүх эко клубыг хамруулан зохион байгуулах боломжгүй болсон тул аймгийн төвийн сургууль болон аймагт хамгийн ойр сумдыг оролцуулан “Хуванцрын хэрэглээнээс татгалзъя” уриан дор зохион байгуулсан.
Мөн өсвөрийн байгаль хамгаалагчийг бэлтгэх “Ногоон паспорт” аян, “Эко сургууль, цэцэрлэг болзолт уралдаан”, “Хандлагаа өөрчилье” аян, байгаль орчны багц цахим сургалт гэх мэтээр сүүлийн жилүүдэд эко клубын үйл ажиллагааг дэмжих, экологийн боловсрол руу чиглэсэн арга хэмжээг тогтмол зохион байгуулж байна.
Мөн “Олон улсын эко сургууль, цэцэрлэг” хөтөлбөрт хамрагдах сонирхолтой сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжих үүднээс аймгийн төвийн 1 дүгээр цэцэрлэг, Гурвансайхан сумын ерөнхий боловсролын сургуулиудад анхан шатны сургалтын дэмжлэг, Аймгийн төвийн сургуулиудад ангилан ялгах хогийн сав байршуулах, байгаль орчны тэмдэглэлт өдрүүдийг сурталчлах болон бусад нөлөөллийн ажлуудыг ч хийсээр ирсэн.
Энэ жилийн хувьд Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Зөв мод-зөв арчилгаа” аяны хүрээнд “Эко клубын чуулган” арга хэмжээг 3 дахь удаагаа “БҮТЭЭЕ-ХАМГААЛЪЯ” уриан дор зохион байгууллаа.

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО