Мэдээ, мэдээлэл

ӨРХ, ХҮН АМ, НИЙГМИЙН ЗАРИМ ҮЗҮҮЛЭЛТИЙН 2021 ОНЫ ТАНИЛЦУУЛГА ГАРЛАА

Статистик. Дундговь аймгийн суурин хүн амын тоо 2021 оны жилийн эцсийн байдлаар 47542 болж өнгөрсөн оноос 268 хүнээр нэмэгдэж, жилийн дундаж өсөлт 0.6 хувь болжээ. Суурин хүн амын 50.3 хувийг эрэгтэйчүүд, 49.7 хувийг эмэгтэйчүүд эзэлж, хүйсийн харьцаа буюу 100 эмэгтэйд ногдох эрэгтэйчүүдийн тоо 101 байна. Нийт хүн амын 31.0 хувийг 0-14 насныхан, 63.3 хувийг 15-64 насныхан, 5.7 хувийг 65-аас дээш насныхан бүрдүүлж байна. Хүн амын голч нас 27 байгаа нь нийт хүн амын 50 хувь 27 –с дээш насныхан байгааг харуулж байна.

Нэг хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэрт ногдох хүний тоо 0.64 байгаа нь улсын дунджаас 1.56 пунктээр бага байна.

Дундговь аймгийн хувьд эмэгтэйчүүдийн дундаж наслалт 79.51 бол эрэгтэйчүүдийн дундаж наслалт 71.54 байна. Хүн амын дундаж наслалт 74.71 байгаа нь улсын дунджаас 3.7 насаар их буюу улсын хэмжээнд хамгийн өндөр үзүүлэлт юм.

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО