"ДИЖИТАЛ ЭРИН ДЭХ ХЭМЖИЛ ЗҮЙ" уриатай тэмдэглэж байгаа Дэлхийн Хэмжил зүйн өдрийг угтсан Дундговь аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсээс нийгэм, эдийн засгийн ач холбогдол, үр нөлөө, ажил үүргийн онцлогийн тухай ойлголтыг хүүхэд багачуудад таниулах тэдний сэтгэн бодох, дүрслэн зурах идэвхийг нэмэгдүүлэх, авъяас чадварыг хөгжүүлэх зорилгоор ЕБС-ийн 11-12 дугаар ангийн хүүхдүүдийн дунд “ГАР ЗУРАГ”-ийн уралдаан амжилттай зохион байгууллаа.
I. Тэргүүн байр - ЭДЦС-ийн 11г ангийн сурагч Э.Отгонсүрэн
II. Дэд байр - ЭДЦС-ийн 12б ангийн сурагч Ш.Лхагважаргал
III. Гутгаар байр- ГИЦС-ийн 11а ангийн сурагч Ц.Учрал тус тус байр эзэллээ.
Идэвх санаачлагатай оролцсон хүүхэд багачууддаа “ТАЛАРХАЛ” илэрхийлж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсэе.