Боловсрол, шинжлэх ухааны газраас Баянжаргалан, Говь-Угтаал сумын ЕБС-д хүүхэд хамгааллын чиглэлээр зөвлөн туслах ажлыг Сайнцагаан сумын ЭДЦС-ийн сэтгэл зүйч Г.Отгонсүрэн, Луус сумын сургуулийн нийгмийн ажилтан Г.Цолмон нартай хамтран зохион байгууллаа. Энэ ажлын хүрээнд багш, эцэг эх, хүүхдүүдэд "Хүмүүжлийн эерэг арга", "Мэргэжлийн ёс зүй", "Хувийн орон зай", "Өөрийн хяналтын хөтөлбөр" сэдвээр сургалт, бага ангийн хүүхдүүдээс зурган асуулга, дунд ангийн хүүхдүүдтэй ярилцлага, хүүхэд, эцэг эхэд зөвлөгөө зэрэг ажлуудыг зохион байгууллаа.
Мэдээ бэлтгэсэн: Мэргэжилтэн А.Мөнхтуяа