Эрүүл мэндийн газраас “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага, хамт олон, иргэд”-ийг жил бүр уламжлал болгон тодруулж ирсэн бөгөөд энэ жилийн “Эрүүл мэндийг дээдлэгч хамт олон”, “Эрүүл мэндийг дээдлэгч иргэд”-ийг тодруулан шагналыг гардууллаа.
“Эрүүл мэндийг дэмжигч хамт олон”-оор орон нутгийн хүн амыг идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх нөхцөл боломжийг бүрдүүлэн нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд үнэтэй хувь нэмэрийг оруулан ажиллаж байгаа “Шонхор фетнис” клуб, мөн иргэдийн сайн дурын санаачлагын дор нэгдэн байгуулагдаж идэвхтэй хөдөлгөөн, эрүүл зөв хооллолтыг ажил амьдралдаа хэвшүүлсэн“Амьдралын зөв хэвшилтэй иргэдийн клуб” тус тус шалгарлаа.
“Эрүүл мэндийг дээдлэгч иргэн”-ээр эрүүл мэндийг дээдлэгч иргэнийг шалгаруулах болзол журамд заасны дагуу аливаа хорт зуршлаас ангид байж, эрүүл хооллолт, идэвхитэй хөдөлгөөнийг эрхэмлэн нийгэмдээ эрүүл мэндийг дэмжих ажлуудыг санаачлан хэрэгжүүлж, амьдралын зөв дадал хэвшилтэй үлгэр дуурайлал болсон П.Цэрэндулам, Б.Хандсүрэн, Х.Оюунцэцэг, Ө.Сугир, Ж.Оюунчимэг, З.Оюун, П.Батсүрэн зэрэг 7 иргэн тус тус шалгарлаа.
Ийнхүү амьдралын зөв дадал хэвшлийг ажил, амьдрал, хамт олондоо хэвшүүлэн бусдад түгээн сурталчилж аймгийн Эрүүл мэндийн салбарын үйл хэрэгт үнэтэй хувь нэмэрийг оруулж байгаа “Эрүүл мэндийг дээдлэгч хамт олон”, “Эрүүл мэндийг дээдлэгч” иргэд та бүхэнд эрүүл энхийг хүсч шинэ ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.