Ус, цаг уур, орчны шинжилгээний төв. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН САНААЧИЛГААР “ ИЛҮҮДЭЛ ЖИНГҮЙ ЭРТЭЧ МОНГОЛ " аяны хүрээнд Дундговь аймаг нэгдэж 2022 оны 02 дугаар сарын 16-наас 2022 оны 05 дугаар сарын 28-ныг хүртэлх хугацаанд нийт 74 өдрийн турш өглөөний 06:30 цагаас өглөөний дасгалд хамрагдлаа.
Аймгийн хэмжээнд “ИЛҮҮДЭЛ ЖИНГҮЙ ЭРТЭЧ МОНГОЛ" аяны хүрээнд 15 сумын нийт-7461 иргэн давхардсан тоогоор хамрагдсан.
Байгууллага, аж ахуй нэгж, клубийн нийт -12632 иргэн давхардсан тоогоор хамрагдсан.
Өглөөний алхалт, гүйлт, дасгал, дугуй, бясалгал, хийн дасгал, цахим арга хэмжээнд нийт – 14086 иргэн давхардсан тоогоор хамрагдаж аймгийн хэмжээнд “ИЛҮҮДЭЛ ЖИНГҮЙ ЭРТЭЧ МОНГОЛ" аяны хүрээнд нийт -34179 иргэн давхардсан тоогоор хамрагдсан байна.
“ИЛҮҮДЭЛ ЖИНГҮЙ ЭРТЭЧ МОНГОЛ" аянд УЦУОШТөвийн хамт олон идэвхи санаачлагатай оролцож байгууллагуудын дундаас ТЭРГҮҮН байр эзэллээ.