“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан байгууллага, ажилчдын хамтын 2,2 сая төгрөгийн санхүүжилтээр ажилчдынхаа хүүхдүүдийг аав, ээжийнхээ ажил дээр байх хугацаанд амрах, тоглох, хичээлээ хийх нөхцлийг хангасан “Хүүхдийн өрөөг” тохижуулан байгууллаа. Мөн “Нэг ном-нэг тоглоом” аянг байгууллагын хэмжээнд өрнүүлж ажилтан бүр идэвхитэй оролцлоо.
2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр дээрх “Хүүхдийн өрөө”-ний нээлтийг хийж, “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн хүрээнд байгууллагынхаа хүүхдүүдийг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.