Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээний хүрээнд Англи хэлний багш нарыг хөгжүүлэх, чадавхжуулах үнэлэх зорилгоор зохион байгуулсан JUNIOR TOEFL хөтөлбөрийн сургагч багш бэлтгэх сургалтад "Эрдмийн далай" цогцолбор сургуулийн англи хэлний багш Н.Бямба-Эрдэнэ амжилттай хамрагдаж Үндэсний сургагч багш боллоо. Энэхүү сургалтыг Америкийн АНГЛИ ХЭЛНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ХОЛБОО- ETS -байгууллагын албан ёсны монгол дахь төлөөлөгч байгууллага, САНТИС боловсролын төв, Чанга Уншлага үндэсний хөтөлбөрийг санаачлагчид, ЗӨВ ТУСГАЛ холбоотой хамтран зохион байгуулсан бөгөөд танхим болон цахимаар сургаж, ажлын байрны англи хэл TOEIC-шалгалтаар багш нарынхаа түвшинг тогтоосон юм.
Тэд сурагчдад төдийгүй бусад мэргэжил нэгт англи хэлний багш нартаа энэхүү сургалтыг зохион байгуулах эрхтэй болж байгаагийн дээр ажлын байрны англи хэлний TOEIC шалгалтын өндөр оноотой төгсч байгаагаараа ач холбогдолтой.
Мэдээ бэлтгэсэн: Мэргэжилтэн А.Мөнхтуяа