Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгт хамрагдах хүсэлтэй нийт 100 иргэдийг “Аж ахуй эрхлэлтийн сургалт”-д хамруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд байгаль орчинд хэрхэн хор нөлөө үзүүлдэг талаар арга зүйн зөвлөгөө өгч, бүтээгдэхүүн өртөг тооцох аргачлалд сургалаа. Сургалтад хамрагдсан иргэд өөрөө төслөө хамгаалж сонгон шалгаруулалтад нээлттэй оролцож байна.