Мэдээ, мэдээлэл

“УУРХАЙ ДАХЬ УСНЫ НӨӨЦИЙН АШИГЛАЛТ, ХАМГААЛАЛД ХЯНАЛТ ХИЙХ” СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

       Байгаль орчин, аялал жуулчлалын газар. MERIT төслийн үндэсний зөвлөх баг болон Канад Улсын техникийн зөвлөхүүд хамтран боловсруулсан “Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн үр дүн, гүйцэтгэлийг үнэлэх” болон “Уурхайн усны нөөцийн зохистой ашиглалт, хамгааллыг хянах” хээрийн гарын авлагуудын аргазүйг танилцуулж, практик хэрэгцээнд илүү нийцүүлэн сайжруулах зорилгоор агуулга, хэмжилтийн арга хэрэгсэл, аргачлал зэрэгт оролцогчдоос санал, шүүмж авах зорилготой танхим болон дадлага хосолсон 3 өдрийн сургалт 2022 оны 06 дугаар сарын 07-09-ний өдрүүдэд Дундговь аймгийн Засаг даргын тамгын газарт зохион байгуулагдаж байна.
Сургалтад Дундговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүд, Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхай, байгаль орчны хяналтын улсын байцаагч нар, Экологийн цагдаагийн алба болон усны сав газрын захиргааны мэргэжилтнүүд, 15 сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч нар оролцож байна.
Сургалтын эхний өдөр "УСНЫ НӨӨЦ, ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТОГТОЛЦОО, ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУУЛАЛТ", "УУРХАЙН УСНЫ ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭНИЙ АРГАЧЛАЛ" сэдвийн дор явагдаж байна.

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО