Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлэх эхлэлийг тавих, хүнсний сүлжээнд тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг тодорхойлох зорилгоор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс үйлдвэрлэл” сэдэвт үндэсний зөвлөгөөн, үзэсгэлэн худалдаа 2022 оны 06 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Аймгийн ХХААГ-ын үйлдвэр худалдаа, үйлчилгээний албаны даргаар ахлуулсан Сайнцагаан, Луус, Эрдэнэдалай, Өндөршил Адаацаг сумаас худалдаа, үйлчилгээ, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 19 төлөөлөгч оролцлоо.
Зөвлөгөөний хөтөлбөрийн дагуу Хүнс, худалдааны салбарын хууль, эрх зүйн орчин, хүнсний салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, гурил, гурилан бүтээгдэхүүн, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ ба ЕБС-ын үдийн хоолны талаар илтгэлүүд тавигдлаа.
Зөвлөгөөнийг дүгнэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар үг хэллээ. Салбарын мөрдөгдөж буй “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль”-ийг хэрэгжүүлэн, холбогдох стандартуудын шаардлагыг хангуулан ажиллахыг салбар салбарын хяналтын байгууллагад хандан үүрэг өглөө.