Мэдээ, мэдээлэл

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН БЭЛТГЭЛ СОРИЛ ҮЕ ШАТТАЙ ЯВАГДАЖ БАЙНА

Боловсрол шинжлэх ухааны газар: Энэ хичээлийн жилд 12-р ангиа төгсөж байгаа аймгийн хэмжээний 355 суралцагчийг хамруулсан нэгдсэн сорилыг  Элсэлтийн Ерөнхий Шалгалт өгөх 10 хичээлээр 4-р сарын 9-нөөс 6-р сарын 11-ны хооронд нийт 5 удаа зохион байгуулахаар төлөвлөсөн. Уг төлөвлөгөөний дагуу нийт 4 удаагийн сорилыг зохион байгуулсан бөгөөд хамгийн сүүлчийн сорил маргааш буюу 6-р сарын 11-ны өдөр Цэгцбилиг сургууль дээр зохион байгуулахаар бэлтгэл ажил хангагдсан байна. Сурагчид та бүхнийг сүүлийн сорилдоо идэвхтэй хармагдаж, Элсэлтийн ерөнхий шалгалт эхлэх хүртэл үлдэж байгаа хугацаанд бэлтгэлээ эрчимжүүлэн ажиллах, сургуулиас зарласан давтлага, бэлтгэлдээ идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Мөн эцэг эхчүүд та бүхэн хүүхдийн бэлтгэлд онцгойлон анхаарыг хүсэж байна.

 

                                                        Мэдээлэл оруулсан:                    БШУГ-ын мэргэжилтэн Г.Цэрэнчимэд

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО