10 жилд нэг удаа зохион байгуулагддаг Хөдөө аж ахуйн тооллого өнөөдөр Дундговь аймагт эхэллээ. 2022 оны 06-р сарын 28-ны өдрийг хүртэл газар тариалан, мал аж ахуй, ойн аж ахуй, ан агнуур зэрэг хөдөө аж ахуйн бүхий л салбарыг хамруулан зохион байгуулж байна. Энэ удаагийн тооллого хагас жилийн мал тооллоготой хамт явж байгаагаараа онцлогтой. Хөдөө аж ахуйн салбарт үйлдвэрлэл эрхлэгч өрх, ААНБ-ын удирдлага та бүхэн тооллогодоо идэвхтэй оролцоорой.
Энэхүү тооллогын зорилго нь ОУ-ын түвшинд ХАА-н үйлдвэрлэл, бүтцийн талаарх бүхий л харьцуулагдахуйц тоон мэдээлэл шинэчлэгдэн гарах бөгөөд Монгол улсын хэмжээнд Хүнсний аюулгүй байдлын үзүүлэлтүүд, Тогтвортой хөгжлийн хэд хэдэн зорилтуудын шалгуур үзүүлэлтийн мэдээллийн эх үүсвэрийг бий болгох, өмнөх 10 жилийн дүнтэй харьцуулан гарсан өөрчлөлтийг дүгнэж, тооллогын үр дүнд суурилсан төр засгийн бодлого шийдвэрийг гаргах явдал юм.
ХАА үйлдвэрлэл эрхэлдэг бөгөөд түүвэрт сонгогдсон өрх, ААНБ идэвхтэй хамрагдана уу!
Тооллогын ажилд дэмжлэг үзүүлж таблетаар хангасан ХХҮГ-ын дарга Г.Хишигдаваа, ГБХЗГ-ын дарга Ц.Ганзориг нарт талархал илэрхийье!
Тоологч, шалгагч нартаа амжилт хүсье!