Улсын Их Хурлын 2020 оны 8 дугаар сарын 28-нд батлагдсан Монгол Улсын Эрүүл мэндийн тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөр эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлийг 2021 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлж эхэлсэн билээ. Монгол улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр” 3843-MON, 3844-MON (COL), “Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг сайжруулах” TA 9701 төслүүдийн хүрээнд Стратегийн худалдан авалтын тогтолцоог бэхжүүлэх, Эрүүл мэндийн салбарын санхүүгийн менежментийн чадавхийг бэхжүүлэх чиглэлээр чадавхи бэхжүүлэх сургалтыг 2022 оны 06 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Мөн дадлага сургалтанд аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарыг хамрууллаа. Тус сургалтанд Эрүүл мэндийн даатгалын хэлтэс, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, УАУТөв, хувийн эмнэлгүүд болон бүх сумдын Эрүүл мэндийн төвүүдээс нийт 60 эмч мэргэжилтэн хамрагдлаа.