Монгол улсын Засгийн газар, БШУЯ, БЕГ-аас "Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөө"-ний хүрээнд англи хэлний багш нарын түвшинг оношлох судалгааг 2022 оны 6 сарын 28-нд Сайнцагаан сумын Эрдмийн далай цогцолбор сургууль дээр зохион байгууллаа. Оношлох судалгаанд 44 багш хамрагдаж ирц 91.2%-тай байлаа. Судалгааны үр дүнгээр цаашид англи хэлний багш нарыг үе шаттай мэргэжил дээшлүүлэх дотоодын болон гадаадын сургалтад хамруулах юм.
Мэдээ бэлтгэсэн: Мэргэжилтэн А.Мөнхтуяа