Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэсэн заалтын дагуу Сайнцагаан сумын нутаг дэвсгэрт зохих зөвшөөрөлгүйгээравтомашины гараж барьсан мөн контейнер, амбаар, ёмкость, хашаа, хавтан тавьж зөвшөөрөлгүйгээр газар ашиглаж байгаа иргэн, ААН-ийн газрыг албадан чөлөөлөх ажил явагдаж байна.
Сайнцагаан сумын хэмжээнд зөвшөөрөлгүй газар ашиглаж байгаа 46 байршил байснаас 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 29 байршилд газрыг чөлөөлөөд байна.