Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, JCI Монгол төрийн бус байгууллагатай хамтран “Ондоошил ба орлогын өсөлт” сэдэвт залуучуудын бүсийн сургалтыг 2022 оны 7 сарын 2-ны өдөр Өмнөговь аймагт зохион байгууллаа. Тус сургалтад Дундговь аймгийн бизнес эрхлэх хүсэлтэй болон бизнес эрхэлдэг залуучуудын төлөөлөл Сайнцагаан сумаас-25, Эрдэнэдалай сумаас 5 нийт 30 иргэн оролцлоо. Чуулганыг JCI Монгол байгууллагын 2022 оны үндэсний ерөнхийлөгч Жанцанноровын Дамдинцэрэн нээж үг хэлэхдээ хөдөө орон нутагт ажиллаж амьдарч буй залуучууддаа хөгжих боломж олгох зорилт тавин залуучуудтай Монгол орноо тойрон санал бодлоо хуваалцаж байна гэж хэлснийг онцолж байна.
Сургалтын үеэр “Залуучуудын хөгжлийн тэгш боломж” сэдвээр панел хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд хэлэлцүүлгийн зочноор JCI монгол байгууллагын 2022 оны үндэсний ерөнхийлөгч Жанцанноровын Дамдинцэрэн, ерөнхий нарийн бичгийн дарга Отгончулууны Наранбаатар, JCI капитал салбар байгууллагын 2022 оны ерөнхийлөгч Энхтөрийн Баасанжав нар оролцож залуучуудтай санал бодлоо солилцлоо.
Чуулганд оролцсон залуучууд батламж гардан авсан .