Аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Говийн шимт ургац төрийн бус байгууллагатай хамтран залуучуудыг идэвхжүүлэх, дэмжих зорилгоор Өмнөговь аймгийн Хөдөө аж ахуйн их сургуулийн агропарк, Хармагны кластер, Тарвасны тариалалт, Алимны ойгоор туршлага судлах ажлыг зохион байгууллаа. Туршлага судлах уулзалтад Говийн шимт ургац төрийн бус байгууллагын гишүүд болон хувиараа хөдөлмөр эрхлэгч 30 залуучууд оролцсон. Алимны ойн Энхтуяа эгчтэй уулзахад хүнсний ногоо тарихад хөрс гологддоггүй гэж байлаа. Үнэхээр шаварлаг хөрсөнд төмс, лууван, сонгино, сормис ургаж байсан бөгөөд зөв бордох л чухал гэдгийг мэдсэн.
Хөдөө аж ахуйн агропарк-д гүзээлзгэнэ бол өргөст хэмх, улаан лооль шиг хүлэмжинд ургах боломжтой гэдгийг онцлон харсан. Тарвасны тариалалтыг говьд 6 сар гаргаж хийдэг, усалгаа чухал гэх мэтээр олон олон зүйлийг нүдээрээ харж, гараараа барин мэдэрч ирлээ. Залуучууд зүлгэн дэвсгэртэй алимны ой, хармагийг тариалж олон төрлийн бүтээгдэхүүнийг хийсэн Баярчимэг, Энхтуяа нартай уулзаад говьд хүнсний ногоо хөгжүүлэх боломж байдаг юм байна гэдгийг нүдээрээ харж, хийх эрч хүчийг авсан.