Статистикийн хэлтэс: Аймгийн нийгэм, эдийн засгийн байдал
2022 оны 7 сарын байдлаар
Нийгмийн үзүүлэлт
I. Шинэ ажлын байранд 355 хүн зуучлагджээ
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2022 оны 7 сарын мэдээгээр нийт 516 ажлын байрны захиалга ирснээс 355 хүн ажлын байранд зуучлагджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 112 хүнээр өсчээ. Ажлын байранд зуучлагдсан иргэдийн 186 буюу 52.3 хувь нь эмэгтэйчүүд байна. Ажлын байранд зуучлагдсан иргэдийг эдийн засгийн үйл ажиллагааны салбараар авч үзэхэд боловсролын салбарт 8.2 хувь, уул уурхай олборлох үйлдвэрийн салбарт 8.2 хувь, хүний эрүүл мэнд болон нийгмийн халамжийн салбарт 3.9 хувь, төрийн удирдлага болон удирдлагын дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны салбарт тус бүр 5.6 хувь, мэдээлэл холбооны салбарт 1.4 хувь, хөдөө аж ахуй салбарт 23.4 хувь, цахилгаан эрчим хүчний салбарт 2.0 хувь, хүн хөлслөн ажиллуулдаг өрхийн үйл ажиллагааны салбарт тус бүр 0.6 хувь, үйлчилгээний бусад салбарт 33.0 хувь нь зуучлагджээ.