Мэдээ, мэдээлэл

Аймгийн Онцгой комисс хуралдлаа

ОБГ. Аймгийн Онцгой комиссын гурав дугаар хурал 8 дугаар сарын 24-ний өдөр хуралдаж Дундговь аймгийн зарим сумдад гарсан малын гоц халдварт өвчний талаар хэлэлцэж дараах шийдвэрийг гаргалаа.

Бог малын мялзан өвчин гарсан Сайнцагаан, Эрдэнэдалай, Гурвансайхан, Өлзийт сумдын баг, хороо нутаг дэвсгэрийн нэршлийг заан, хяналтын цэг гаргаж, хорио цээрийн дэглэм тогтоох аймгийн Засаг даргын захирамж гаргаж, хэрэгжилтийг хангах, сумдын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг өвчний голомтод дайчлан ажиллуулж, мэргэжлийн байгууллагуудаас арга зүйн зөвлөмж авч ажиллахыг сумдын Засаг дарга нарт болон холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо.
Малын гоц халдварт мялзан өвчний шинж тэмдэг 8 дугаар сарын 17-ний өдрөөс эхлэн илэрсэн бөгөөд шинж тэмдэг илэрсэн малаас дээж авч шинжлүүлэхэд өвчний магадлал батлагдсанаар хорио цээрийн дэглэмийг тогтоон ажиллаж байна.

ЭРСДЭЛГҮЙ ДУНДГОВИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА
 

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО