Монгол улсын Засгийн газрын 372 дугаар тогтоолоор батлагдсан "Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээ"-ний хүрээнд Англи хэлний багш нарын мэргэжил дээшлүүлэх зуны сургалт 2022 оны 7 дугаар 25-аас 8 дугаар сарын 26-ныг дуустал танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулагдаж 14 багш хамрагдлаа. Сургалтыг Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Боловсрол шинжлэх ухааны газар хамтран зохион байгуулж сургагч багшаар олон улсад англи хэлний чиглэлээр суралцсан туршлагатай багш нар ажиллалаа. Сургалтын агуулга, арга зүй, үр дүнд багш нар сэтгэл өндөр байлаа.
Мэдээ бэлтгэсэн: Мэргэжилтэн А.Мөнхтуяа