Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгооны тусламж, үйлчилгээний бэлэн байдалд Эрүүл мэндийн яамнаас дэмжлэгт хяналтын баг ирж ажиллаж байна. Дэмжлэгт хяналтаар зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо хийхэд эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж байгаа асуудлыг тодорхойлох, дэмжлэгт чиглэл өгөх, удирдлагыг мэдээллээр хангах зорилготой юм.