ОХУ-ын Санктпетрбургийн их сургуулиас зохион байгуулсан ТРКИ буюу орос хэлний олон улсын В түвшний шалгалтад Цэгц билиг сургуулийн орос хэлний багш Ж.Болортуяа хамрагдан Сертификатаа гардаж авлаа. Сертификат гардуулах арга хэмжээ Улаанбаатар хот дахь Русский дом-д болж даргын үүрэг гүйцэтгэгч Валерия Кильпякова, шалгалт өгсөн 35 багш болон албаны бусад хүмүүс оролцлоо. Энэхүү шалгалт 2023 онд дахин зохион байгуулагдах юм.
Мэдээ бэлтгэсэн: Мэргэжилтэн А.Мөнхтуяа