Боловсрол, шинжлэх ухааны газар: Мэдээлэл, технологийн үндэсний парк, Дундговь аймгийн ЗДТГ, Боловсрол, шинжлэх ухааны газартай хамтран сурагчдад технологийн суурь мэдлэг олгох, багаар ажиллах чадварыг эзэмшүүлэх, нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, их, дээд сургуульд суралцахад шаардлагатай мэргэжлийн чиг баримжааг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх зорилгоор "Миний кодын эхлэл" хакатон тэмцээнийг Мандал сургуулийн номын санд зохион байгуулж байна. Хакатонд Дундговь аймгийн Говийн ирээдүй, Эрдмийн далай, Цэгцбилэг, Хүмүүнлэг, Мандал гэсэн 5 ерөнхий боловсролын сургуулийн нийт 25 сурагчид оролцож байна.
Мэдээллийг бэлтгэсэн: БШУГ-ын мэргэжилтэн М.Энхтуяа