АЖ АХУЙ НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДАД:
Улс орныхоо хөгжил, дэвшил, хойч үеийнхээ сайн сайхны төлөө цуцалттгүй хөдөлмөрлөж, уйгагүй зүтгэж ирсэн үе үеийн ахмад буурлуудаа хүндэтгэн “Ахмадын баярыг” тохиолдуулан дараах үйл ажиллагааг зохион байгуулахыг нийт аж ахуй нэгж байгууллагуудад УРИАЛЖ байна.
1. Байгууллага, аж ахуй нэгжээс тэтгэвэрт гарч байгаа ахмадууддаа зориулсан “Тэтгэвэрт бэлтгэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж ажиллах.
ХНХСайдын 2020 оны 05 дугаар сарын - 08 ний өдрийн А/121 дугаар тушаалын 1, 2 дугаар хавсралт
2. Монгол улсын Засгийн газрын 2017 оны 197 дугаар тогтоолын дагуу байгууллага бүр “Ахмадын сан” байгуулж зориулалтын дагуу зарцуулах.
Засгийн газрын 2017 оны 197 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт
3. Өөрийн байгууллагаас тэтгэвэр гарсан ахмадууддаа жилд 2 удаа /Цагаан сар, Ахмадын баяр/ хүндэтгэл үзүүлж хэвшихийг та бүхэндээ Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын хамт олны зүгээс УРИАЛЖ байна.
“БУУРЛУУДАА ХҮНДЭТГЭВЭЛ БУЯН НЬ ИРНЭ”
ДУНДГОВЬ АЙМГИЙН
ХӨДӨЛМӨР ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР