Өнөөдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд байгуулагдсан аврах, эрэн хайх онцгой байдлын салбарт Монгол улсын Шадар сайдын багцаас пургон авто машин, Дундговь аймгийн Онцгой байдлын газар ариутгалын авто машин тус тус хүлээлгэн өглөө. Авто машиныг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр нар гардууллаа.