Дундговь аймагт “Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх үнэлгээ” 42 хувьтай явагдаж байна.
2022-2023 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэн орсон сурагчдын “Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх үнэлгээ”-ний явцтай танилцаж, давуу болон сул талыг илрүүлэх, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилгоор БҮТ-ийн “Зөвлөн туслах ажлын удирдамж”-ийн дагуу БШУГ-ын ажлын хэсэг БҮТ-тэй хамтран Сайнцагаан сумын Эрдмийн далай, Хүмүүнлэг, Говийн ирээдүй, Мандал сургууль, Дэлгэрцогт, Хулд, Луус сумын ЕБС-ийн СББҮнэлэх үнэлгээний явцтай танилцаж, зөвлөн туслах ажлыг хийлээ.
Аймгийн хэмжээнд нэгдүгээр ангид элсэн суралцаж буй 967 сурагч, 35 бүлэг хичээллэж СББҮ-д хамрагдаж байна. 2022 оны 09 дүгээр сарын 26-ны байдлаар судалгааны явц 42%-тай явагдаж шивэлт хийгдсэн байна. Бүх сургууль судалгааг эхлээд хэвийн явагдаж байна.
Цаашид сургуулиуд шивэлтээ хугацаанд нь оруулах, сурагчдын даалгаврын гүйцэтгэлийн давуу болон сул талыг ажиглаж тэмдэглэл хөтлөх, даалгаврын тавил, заавар, системийн боловсруулалтад анхаарах асуудлуудыг тэмдэглэн тайланд тусгах, нэг доор олон сурагчийг цуглуулах, нэг сурагчийг өдөрт хэт олон даалгавраар үнэлэхгүй байхад анхаарч ажиллахыг Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн зөвлөсөн.
Мэдээллийг бэлтгэсэн. БШУГ-ын мэргэжилтэн М.Энхтуяа