Эл Эй Энд Си сургалтын байгууллагатай хамтран Хүмүүнлэг сургуулийн 116 ахлах ангийн сурагчдад мэргэжил сонголтын бүлгийн сургалтыг зохион байгууллаа. Сурагчдын өөрсдийн хүсэлтийн дагуу мэргэжил сонгох алхам, мэргэжил сонголтод анхаарах зүйлс, элсэлтийн ерөнхий шалгалтад хэрхэн бэлтгэх, сургуулиа хэрхэн зөв сонгох зэрэг сэдвийн хүрээнд харилцан ярилцлаа.