Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн эх барих эмэгтэйчүүдийн тэнхим, Сандоз эмийн компанитай хамтарч Эх барих эмэгтэйчүүдийн практикт зонхилон тохиолдох өвчний менежмент, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт сэдэвт сургалт зохион байгууллаа. Сургалтанд сумдын болон Нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн эмч, эх баригч нар хамрагдаж мэдлэг мэргэжлээ дээшлүүллээ.