Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр заалтын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөл, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас “Боломжийг бүгдэд” нөлөөллийн аяныг 2022.10.03-2022.12.01 хооронд Дундговь аймгийн хэмжээнд эхлүүлж байна.
"Боломжийг бүгдэд " аяны удирдамжийг Хулд, Гурвансайхан, Дэрэн, Адаацаг сумдууд өглөөний шуурхай хурал дээр танилцуулж аяны хавтсыг сумын Засаг даргын тамгын газарт хүлээлгэн өглөө. Энэхүү аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байраар хангаж, үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахыг иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллагад уриалж байна.