Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Ганбатаар ахлуулсан баг 2022.10.05-ны өдөр Дундговь аймагт ажиллалаа. Орон нутагт ажиллах үеэрээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзалт хийж тэдэнд тургамдаж байгаа асуудал, боломжийн талаар ярилцах, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгын явцтай танилцах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөлтэй фокус ярилцлага хийх, харааны бэрхшээлтэй хүүхэд, асран хамгаалагчтай ганцаарчилсан уулзалт хийж ажиллалаа.